Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#10



-Италийн Интер милан клуб хангалттай тоглолт үзүүлж чадаагүй франц хагас хамгаалагч Ян М'Вилагын зээлийн гэрээг дуусгавар болгосон байна. Тэрээр одоо Рубин Казандаа эргэн ирнэ./L'Equipe/

-Боруссиа Дортмунд Данийн 16 настай залуу авъяастан Яакоб Бруун Ларсентай гэрээ байгуулахаар сонирхож эхэлжээ./Tuttomercatoweb.com/

-Арсенал болон Бешиктас клубууд Хамбургын 24 настай Турк хагас хамгаалагч Толгэе Арсланыг авахаар өрсөлдөж байна. Түүний гэрээ энэ зун дуусах билээ./Daily Mail/

-Хуучин Ньюкастлын довлогч байсан 33 настай Шола Амеоби Вест Бромичийн саналыг хүлээн авчээ. Тэрээр чөлөөт агент байгаа билээ. /Express and Star/

-Украйны Шахтёр клуб Дуглас Костаг авахыг хүсвэл 40сая еврог төлөхийг Челсигээс шаардсан байна./Daily Telegraph/

-Реал Мадридын хагас хамгаалагч Асер Иллараменди Атлетик Билбаогаас илүүтэйгээр Англид ирэхийг илүүд үзэж байгаа ажээ. Түүнд Арсенал клуб санал тавьсан мэдээ байна./Marca/

-АС Милан клуб Круйзерогын хагас хамгаалагч Эвертон Рибеирод 8сая еврогийн санал тависан байна. Гэхдээ АНЭУ болон Хятад, Украйны клубууд бас өрсөлдөж байгаа  юм байна./Lance!/

-Фиорентиногын босс Винцэнзо Монтелла хэрвээ энэ сард Хуан Куадрадог Челсид зарвал ажлаа хүлээлгэн өгөх гэнэ./Daily Express/

-ПСЖ клуб энэ сардаа багтаан Э.Лавеззиг зарах хүсэлтэй байна. Түүнийг Ливерпүүл клуб сонирхож байгаа билээ./Le Parisien/

-Манчестер Юнайтед клуб ирэх долоо хоногт Ювегийн Пол Погбад 80сая еврогийн санал тавих гэнэ. Улаан Чөтгөрүүд түүнтэй урт хугацааны гэрээ хийж, жилийн 9.5 сая еврогийн цалин санал болгохоор болжээ./Daily Express/



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн