Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#11



-Ювентус клуб Пол Погбаг авахыг хүсвэл 100сая еврог бэлнээр төлөх ёстой гэжээ. Франц залууг Манчестер Юнайтед, Манчестер Сити, Челси, ПСЖ болон Байерн клубууд сонирхож байгаа билээ. /Daily Mirror/

-Челси клуб Өмнөд Америкийн 2 тоглогч болох Хуан Куадрадо болон Дуглас Коста нарыг нэгтгэх хүсэлтэй байгаа гэнэ. Хэрвээ наймаанууд бүтвэл А.Шюррле болон М.Салах нар явах боломжтой. /Daily Mail/

-Манчестер Юнайтед клуб өөрсдийн  "Номер нэг Байгаа" болоод буй Н.Клайнед 27 сая еврогийн санал бэлджээ. Тэд мөн Эвертоны С.Кольманыг сонирхож байгаа билээ./Daily Star/

-КПР-н босс Харри Реднапп Монакогын довлогч Д.Бербатовыг АПЛд нь эргүүлэн авч ирэх хүсэлтэй байна. Тэд түүнд 1.3 сая еврог төлнө гэжээ. /Daily Star/

-Тоттенхам болон Манчестер Юнайтед клубууд ПСВ-н вингер Мемпис Депая-н төлөө өрсөлдөж байна. Голланд залуугын хувьд шилжилт хийхэд бэлэн байгаа гэнэ. Харин Спурсчууд Аарон Ленноноор солих хүсэлтэй байгаа бол Луйс ван Гааль А.Янузайг явуулахад бэлэн байгаа ажээ. /Daily Express/

-Арсенал клуб хагас хамгаалагч Ф.Кокүлентэй шинэ гэрээ байгуулахаар болжээ. Түүний гэрээ энэ зун дуусах байсан гэнэ. Кокүлений хувьд гэрээгээ сунгасандаа баяртай байгаач гарааны 11т тоглох хүсэлтэй байгаа гэжээ. /Sunday People/

-Италийн Интер милан клуб энэ зун Манчестер Ситигийн хагас хамгаалагч Яя Турег өөрсдийн эгнээндээ нэгтгэхийг хүсэж байна. /Gazzetta dello Sport/

-Ньюкастлчууд Спортинг Лисбоны вингер Андре Кариллод 10 сая еврогийн санал хүргүүлжээ. Гэсэн хэдий ч Португалийн баг 15 сая еврог хүсэж байгаа гэнэ. /A Bola/

-Манчестер Юнайтед клуб Атлетик Билбаогын хамгаалагч А.Лапортег авахаа энэ зун хүртэл хүлээхээр шийдэжээ. Учир нь хамгаалагч өөрөө энэ өвөл багтаа үлдэхийг илүүд үзсэн бөгөөд түүний худалдаж авах үнэ нь 26.5 сая евро гэнэ. /Daily Star/

-Соутхамптоны босс Роналд Куман довтлогч Жэй Родригозоо зарахгүй гэдэгээ хэлсэн байна. Жэй Родригозыг Ливерпүүл клуб сонирхож байсан билээ.

-Тоттенхам клуб Бөрнлигийн довтлогч Данни Ингсд 6.5 сая еврог бэлджээ. Түүний гэрээ энэ зун дуусгавар болох юм. Мөн Спурсчууд довтлогч Харри Канетэйгээ гэрээгээ шинэчилсэн гэнэ. /Daily Mail/

-Албан Ёсоор: Арсенал клуб Вияарреалийн хамгаалагч Габриал Паулистаг авах нь тодорхой болсон гэнэ. Энэ шилжилт 15 сая еврогоор хийгдсэн байж болзошгүй гэсэн бол зөрөөд довтлогч Хоел Кампэлл Испанилуу улирал дуустал зээлээр явахаар болжээ.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн