К.Роналдуг торгохоор боллоо



Реал Мадридын Супер од Криштиану Роналду өнгөрсөн долоо хоногт явагдсан Кордоба болон Реал мадрид багуудын тоглолтын үеээр эсрэг багын тоглогчыг өшиглөн мөн нүүрлүү нь цохиж зүй бус авир гарган улаан хуудас авсан билээ.

Тэгвэл энэ үйлдлийнх нь төлөө Ла Лигийн 2 тоглолт өнжих шийдвэр гаргасан байна.Ийнхүү тэрээр Реал Сосиедадь болон Севийяатай хийх (нөхөн) тоглолтуудыг өнжихөөр болжээ. Харин 2 сарын 7 нд явагдах Мадридын Дерби тоглолтонд оролцох боломжтой болжээ.

Португал довтлогчын хувьд энэ улиралд Реал Мадридын төлөө одоогийн байдлаар бүх тэмцээнд нийт 31 тоглолтонд оролцож 36 гоол оруулаад байна.

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн