Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#13



-Германий Волфсбург клуб Челсигээс герман хагас хамгаалагч Андре Шюррлег 30 сая еврогоор худалдан авах нь тодорхой болжээ. Тэрээр өнөөдөр эмчийн үзлэгээр орох ба 2019 он хүртэл гэрээ байгуулана гэнэ. /Kicker/

-Манчестер Юнайтед клуб энэ сардаа багтаан Маттс Хуммелс болон Аямерик Лапорте нарыг авахыг хичээж байна. Тэд зөвхөн Маттс Хуммелсд л гэхэд 50сая фунт төлөхөд бэлэн байгаа гэжээ. /ESPN/

-Хуан Куадрадо 26.8сая фунтээр Челситэй нэгдэхээр тохиролцоонд хүрсэн бөгөөд тэрээр энэ хагас сайн өдөр эмчийн үзлэгт орно гэжээ. /Daily Mail/

-Астон Виллачууд Манчестер Ситигээс Скотт Синклайрыг энэ улирал дуустал зээлээр авахыг оролдож байна. /Daily Mail/

-Манчестер Сити болон Челси клубууд Бразилийн Флуминенси багийн 17 настай хагас хамгаалагч Жерсоны төлөөх уралдаанд нэгджээ. Өмнө түүнийг Ювентус, ПСЖ, Интер болон Барселона клубууд сонирхож байсан билээ. Мөн эдгээр клубуудээс нэг нь аль хэдийн 18 сая еврогийн санал тавиад амжсан байна. /Calciomercato.com/

-Арсенал клуб Тоттенхамаас Франц хаалагч Уго Лорисийг авахад бэлэн байгаа гэнэ. /L'Equipe/

-Тоттенхамын довтлогч Харри Кане багтайгаа шинэ гэрээ байгуулсан байна. Тэрээр 2020 он хүртэл гэрээгээ сунгаж долоо хоногийн 45000 фунтийн цалин авах ажээ. /ESPN/

- Лацио клуб Реал Мадридад тоглож буй Мексик довтлогч Чичаринтог нэгтгэхийг хүсэж байгаа ажээ. Гэхдээ Реал Мадрид түүнийг энэ зунаас өмнө явуулахыг зөвшөөрөхгүй байгаа гэнэ. /Marca/

-Асер Иларраменди багтаа үлдэх хүсэлтэй байгаа бөгөөд Гарааны 11т гарч чадна гэжээ. /Marca/

-Тоттенхамын довтлогч Э.Адебаяор ПСЖ клубрүү зээлээр явах хүсэлтэй байна. /Daily Telegraph/

-Барселона клуб хагас хамгаалагч Серхио Бүскетистэйгээ удахгүй шинэ гэрээ байгуулахаар болжээ. Тэрээр 2019 он хүртэл гэрээгээ сунгаж, гэрээг худалдан авах үнээ 150сая евро болгожээ. /Mundo Deportivo/



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн