Албан Ёсоор батлагдаад буй гэрээ хэлэлцээр болон наймаанууд



-Арсенал клуб довтлогч Хоел Кэмпбэллтэй шинэ гэрээ байгуулсан ч тэрээр энэ улирал дуустал Вийярреал клубруу зээлээр явлаа.

-Стоке Ситичүүд Кленн Велан болон Петер Кроуч гэсэн тоглогчидтойгоо 2 жилийн гэрээ хийжээ.

-Ньюкастлийн хуучин довтлогч Шола Амеоби Кристал Палас клубтай улирал дуустал гэрээ байгууллаа.

-Португал довтлогч Уго Алмейда Оросын Кубан Краснадор клубтэй нэгдлээ.

-Хуучин Сванси Ситигийн вингер Пабло Эрнандез Ал Араби клубээс Ал Наср клубруу зээлээр явжээ.

-Вийярреал клуб Эспанолоос хамгаалагч Эрик Байллиг 5.75сая еврогоор худалдан авчээ.

-Ханновер баг Валенсиагаас хамгаалагч Хоао Перейраг нэгтгэлээ.

-Хорват довтлогч Ивица Олич Волцсбургээс Хамбург клубруу 1.5 сая еврогоор нэгдэж 2016 он хүртэл гэрээ хийлээ.

-Соутхамптоны хагас хамгаалагч Жэймс Вард-Провсе багтайгаа 2021 он хүртэл гэрээгээ сунгалаа.

-Астон Вилла клуб Манчестер Ситигийн хагас хамгаалагч Скотт Синклайрийг улирал дуустал зээлээр авлаа.

-Ливерпүүлийн бүтээгдэхүүн Жэй Сперинг Болтоноос Блайкбөрн клубруу улирал дуустал зээлээр явлаа.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн