Хөлбөмбөгийн шар мэдээнүүд...#15



-Манчестер Сити клуб супер од К.Роналдуд хэрвээ Англи руугаа буцахаар болоход дэлхийн рекорд эвдсэн санал тавина гэнэ. Ситигийн Спорт эрхэлсэн захирал Чики Бегиристайн Роналдугын агент Хорхе Мендестэй холбогдож эхэлжээ. /The Sun/

-Манчестер Юнайтед клуб энэ наймааны цохноор Ромагын хамгаалагч Р.Найнгголанд 30сая еврогийн санал тавихад бэлэн болжээ. 26 настай тоглогчыг мөн Арсенал, Ливерпүүль болон Манчестер Сити клубууд сонирхож байгаа юм. /Calciomercato.com/

-Ливерпүүль болон Арсенал клубууд Марселийн довтлогч Андре-Пиерре Жинакын төлөө өрсөлдөж байна. 29 настай тоглогчын гэрээ энэ зун дуусах билээ. Мөн түүнийг Интер Милан клуб аль хэдийн сонирхоод эхэлсэн байна. /Tuttosport/

-КПР клуб Ромагын 32 настай довтлогч Марко Борриеллод санал хүргүүлжээ.

-Манчестер Юнайтедчүүд энэ зун Уэльс довтлогч Гарет Бэйлд 120сая фунтийн санал тавих гэнэ. /Daily Star/

-Ал Гарафа болон Ал Наср клубууд КПР-н довтлогч Адел Таарабтыг сонирхож эхэлжээ. /Sky Sports/

-Хуан Куадрадо болон түүний Агент нар Лондонд ирлээ.

-АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ-

 Италийн Рома клуб ОХУ-ын ЦСКА багаас довтлогч Сэедү Думбиаг  15сая еврогоор худалдан авч 3 жилийн гэрээ үзэглэлээ.

 Фулхемийн хагас хамгаалагч Брайн Руйз Испаний Леванте клубруу улирал дуустал зээлээр явлаа.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн