Бодибилдинг, фитнесийн хотын аваргууд тодорлоо



Монголын бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооноос Улаанбаатар хотын АШТ-ийг 01-31-ны бямба гарагт МҮЭСТО-нд зохион байгууллаа. Өмнө нь бодбилдинг фитнесийн хотын АШТ нь Ирээдүйн мистер, мисс нэртэйгээр зохион байгуулагдаж байсан. Харин сүүлийн 7 жил Улаанбаатар хотын АШТ нэрийн доор шилдгүүдээ тодруулж байна. Тэмцээнд 24 клубын 120 гаруй тамирчид нийт 11 төрөл жинд аваргуудаа тодруулсан юм.
Сүүлийн жилүүдэд бодибилдинг фитнесийн спортоор хичээллэх хүүхэд, залуучуудын тоо өсөж, тэр хэрээрээ тэмцээнд оролцох тамирчдын ур чадвар нэмэгдэж байна. Энэ удаагийн хотын АШТ-ны залуучуудын төрөлд Gym Generation клубын тамирчин н.Сонинбат, мастер ангилалд Хар Ирвэс клубын тамирчин н.Ганхуяг, бодибилдингийн 60 кг-д 5D фитнесс клубын тамирчин н.Мөнхбат, 65 кг-д Victoria клубын тамирчин н.Батшандас, -70 кг-д Gym generation клубын тамирчин н.Сонинбат, +70 кг-д Хар ирвэс клубын тамирчин н.Хүрэлбаатар, эмэгтэй бикини ангилалд 5D фитнесс клубын тамирчин Оюунзул, боди фитнесс ангилалд Top Gym н.Намуунцэцэг, атлетик физик ангилалд Titan Клубын тамирчин н.Түвшинбаяр, атлетик фитнес ангилалд Делта клубын тамирчин н.ХосБилгүүн, мистер фитнес ангилалд "Ирмүүн-Оргил" клубын тамирчин н.Дэмбэрэлдорж нар тус тус аваргын алтан медалийн эзэд боллоо. Хотын АШТ-ийг багийн дүнгээр Викториа фитнес клуб тэргүүлжээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн