Пауэрлифтингийн УАШТ боллоо



Монголын пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээн боллоо. Энэ удаагийн тэмцээнд тамирчид 22 жинд 279 багц медалийн төлөө өрсөлдлөө. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос улсын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнийг спортын төв ордны А танхимд зохион байгууллаа. 2 өдөр үргэлжилсэн тэмцээн насанд хүрэгчдийн дэлхийн стандартын үндсэн 8 жинд улсын аваргуудаа тодруулсан. Мөн мастер-1 ангилал 5 жинд, мастер-2 ангилал 4 жинд шилдгүүдээ тодрууллаа. Харин залуу тамирчид 5 жинд хүч бяраа сорин техник тактикийн ур чадвараа шалган өрсөлдсөн юм. 

Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн 14 клуб, баг, хөдөө орон нутгийн 8 аймгаас баг тамирчид ирж оролцлоо. 22 байгууллагийн 250 гаруй тамирчид улсын аварга цолны төлөө өрсөлдсөн юм. 

Тэмцээний үеэр улсын болон хувийнхаа рекордыг шинэчлэн тогтоосон олон тамирчид байлаа. Энэ онд пауэрлифтингийн баг тамирчид ОУ-ын тавцанд гурван том өрсөлдөөнд оролцоно. УАШТ-ээс жин тус бүр эхний 2 байрт шалгарсан тамирчдаар шигшээ багаа бүрдүүлэн хилийн чанадад болох тэмцээнд илгээх юм байна. 2015 оны 5-р сард Хонконгт пауэрлифтингийн Ази тивийн АШТ, 7-р сард Швейд улсад хэвтээ шахалтын ДАШТ, 11-р сард Люксембургт пауэрлифтингийн 3 төрөлтийн ДАШТ тус тус болох юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн