Пауэрлифтингийн тамирчид тэмцэж эхэллээ



...Тамир­чин Б.Гантулга “Монголын пауэрлифтингийн хол­бооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнх-Эрдэнэ танаа. Есөн удаа УАШТ зохион бай­гуулахдаа нэг удаа нэг ч хүнээс шин­жилгээ авч байгаагүй МПНХ-г IPF-ийн холбоо гэж хэлэх үү. Сүүлдээ бүр шинжилгээ авна гэж тамирчдаас мөнгө хураагаад, нэг хүнээс ч авахгүй өнгөрлөө. Үүнийг юу гэж ойлгох вэ. Миний бие энэ байдлыг эсэргүүцэж медалийн тавцанд гарахаасаа өмнө “Надаас шинжилгээ авах уу, аваач ээ” гэж хэлж үзлээ. МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнх-Эрдэнэ энэ удаа шинжилгээ авах нь, мөнгөн шагнал өгөх нь гэж өөрт чинь их итгэж найдсан боловч шударгаар бэлтгэл сургуулилтаа хийж зүтгэж ирсэн олон тамирчны хөлс, хүч, хөдөлмөр рүү нулимж орхилоо. Бид юунд итгэж найдаж бэлтгэл сургуулилт хийх вэ гэж танаас асуумаар байна. Учир нь, энэ олон тамирчны эрх ашиг, амжилт, ирээдүй, хөлс хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх боломж олгох тал дээр энэ холбоо юу хийсэн бэ. Спорт бол шударга, ариун өрсөлдөөний талбар байх ёстой гэж миний бие ойлгодог. Спорт нь хэн нэгний хувийн өмч биш, нэр хүндээ өсгөх, мөнгө олох хэрэгсэл ч биш. Энэ холбооны Удирдах зөвлөлд хэн хэн, хэдэн хүн байдгийг тамирчид бид мэдэхгүй. МПНХ-ны Удирдах зөвлөлийн хурал болсон гэж би лав дуулаагүй юм байна. IPF, МПНХ-ийн тамирчин Б.ГАНТУЛГА" гэжээ ...



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн