ПСЖ - Челси тоглолтын өмнө



Даваа гарагт Челсигийн менежер Жозе Моуриньо сэтгүүлчидтэй уулзсан байна. Тэрээр өнгөрсөн жилийнхээс өөр Челси ПСЖ-ийн эсрэг тоглоно гэдгийг онцолжээ. Өнгөрсөн улирал 2 баг тус тэмцээний шөвгийн наймд учраа таарахад ПСЖ эхний тоглолтонд талбайдаа 3-1ээр хожсон.Гэхдээ Челси хариу тоглотлонд талбайдаа 2-0ээр хожил байгуулж хагас шигшээд шалгарч байсан билээ.

Жозе Моуриньо    Челси клубын менежер

Челси одоо өөр баг болсон. Бид үндсэн тоглолтоо бага зэрэг өөрчилж, зарим шинэ тоглогчдыг багтаа авчирсан. Гэхдээ би баг маань илүү сайжирсан. эсвэл сайжраагүй гэж хэлэхийг хүсэхгүй байна. Зүгээр л манай багийн үндэс суурь өөрчлөгдсөн гэдгийг хэлье. Тиймээс өнгөрсөн улирлаас хамаагүй өөр Челси Парк де Принцэст тоглоно гэдэгт найдаж байна.

Челси хамгийн сүүлд Парис хотноо тоглосноосоо хойш олон өөрчлөлт хийсэн. Энэ зун Дидье Дрогба эргэн ирснээс гадна тэд Лойк Рэми, Фабрегас, Диего Коста гэсэн тоглогчыг Лондонд авчирсан юм. Дээрээс нь энэ өвөл Хуан Куадрадогоор хүчээ зузаалсан билээ.

Баруун Лондоны баг  ФА Кап-ын 4-р шатанд доод лигийн Бредфорд багт хожигдож тэмцээнээ дуусгасан. Гэхдээ премьер лигийг 2-т яваа аваргаа хамгаалагч  ситигээс 7 оноо тэргүүлж байна.Гэхдээ онцгой нэгэн тайвширч болохгүй гэдгийг санууллаа.

 Жозе Моуриньо    Челси клубын менежер

7 оноо бол тийм ч их биш. Энэ чинь өөр лиг тийм биздээ. Бид премьер лигт тоглож байна. Үгүй гэж үү? Хэрвээ бид түрүүлэхийг хүсвэл ягаад ч тайвширч болохгүй. Гэхдээ аваргуудын лиг ч бас үргэлж сэтгэл хөдөлгөсөн тэмцээн байдаг.

Челсигийн хамгаалагч Курт Зума өмнө нь Францын Сэйнт Этин багт тоглож байсан, Тэрээр Златан Ибрахимович-оос болгоомжилж байна.

Курт Зума    Челси клубын хамгаалагч

Би Сэйнт Этьен багт тоглож байхдаа Ибрагийн эсрэг нэг удаа нүүр тулж байсныг санаж байна. Харамсалтай нь тэр тоглолтонд бид тэнцээ авсан. Гэхдээ Ибра бол биеийн хүчээр бусдаасаа хамаагүй илүү тоглогч. Зөвхөн биеийн хүч биш түүний техних ч гэсэн гайхалтай. Бас тэр үнэхээр ухаалаг тоглогч.Гэхдээ манай багт ч гэсэн од тоглогчид байгаа.

Эвертоны эсрэг тоглолтыг гэмтлийн улмаас өнжсөн Оскар  багийнхантайгаа нэгдлээ. Мөн премэр лигийн 3 тоглолтонд торгуульсан Диего Коста гараанд гарна гэдгийг Моуриньо хэлжээ. Тэд Даваа гарагийн өглөө Лондонын ойролцоох Кобхэм баазад бэлтгэлээ базаан орой нь Парис хотыг зорьсон юм.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн