Рафаэл Надал Бразилийн Карнавал бүжгийн наадамд оролцов



Бразил улсад Карнавалын бүжгийн наадмыг 2-р сарын 13-17ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.Наадмын хүрээнд өнгөрсөн Ням гарагт Рио де Жанейро  хотод  самбабүжгийн баярын парадыг зохион байгуулжээ.Хэдий парад эхлэхээс цагийн өмнө цаг агаар муудаж усархаг бороо орж байсан ч энэ бүхэн Риогийн ард иргэдэд нөлөөлсөнгүй. Тэд бүжгийн наадамдаа бүгдээрээ оролцсон бөгөөд үүнээс гадна Испаний Рафаэл Надал, Давид Феррер гэсэн шилдгүүд ирсэн байлаа. Даваа гарагт талбайн теннисний Риогийн нээлттэй тэмцээн эхэлсэн юм.Энд оролцохоод зарим шилдэг теннисчид самба бүжгийн эх оронд хүрэлцэн иржээ.Уг бүжгийн наадам нь католик шашинтнуудын тооллоор улаан өндөгний баяр болохоос 46 хоногийн өмнө эхэлдэг бөгөөд муу муухайг үлдэн хөөж, сайн сайхан зүйлийг урин авчирч байгаа бэлэгдэл билээ. Харин Надал, Феррэрээс гадна Бразилийн хуучны теннисчин Густаво Куэртэн Рио хотноо ирсэн байжээ.



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн