МИНИ ГАНДБОЛЫН АШТ ӨНДӨРЛӨЛӨӨ



Мини гандболын АШТ залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж өндөрлөлөө. Залуучуудын АШТ энэ сарын 1-2-ны өдрүүдэд болсон. Тэгвэл насанд хүрэгчдийн тэмцээн 2 өдөр болж өнөөдөр дүнгээ гаргалаа.
Мини гандболын АШТ-ий залуучуудын ангилалд эрэгтэй 11, эмэгтэй 7 багийн нийт 200 гаруй тамирчин өрсөлдлөө. Энэ сарын 1-2-ны өдрүүдэд залуучуудын ангиллын АШТ болж медалийн эзэд тодорлоо. Алтан медаль хүртсэн баг тамирчдын нэрсийг танилцуулбал: Эмэгтэйчүүдээс Г.Амарсанаа дасгалжуулагчтай С.Уянга ахлагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг, Эрэгтэйчүүдээс Л.Загдсүрэн дасгалжуулагчтай Д.Балжинням ахлагчтай ХААИС-ийн багууд тэргүүлж алтан медаль хүртлээ. Шилдэг хаалгачаар Их Монголын Хүч багийн Б.Дэлгэржав, шилдэг довтлогчоор Мон-Алтиус БТДС-ийн С.Уянга, шилдэг уран тоглогчоор МУБИС-ийн Д.тэргэл шилдэг дасгалжуулагчаар МУБИС-ийн С.Нямдорж, ХААИС-ийн Л.Загдсүрэн нар шалгарлаа. Байгууллагын дүнгээр Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг тэргүүллээ.
Насанд хүрэгчдийн АШТ-д 10, эмэгтэй 6 багийнхан өрсөлдөж хурд хүчээ сорилоо. Эмэгтэйчүүдээс С.Нямдорж дасгалжуулагчтай МУБИС-ийн баг түрүүллээ. Эрэгтэйчүүдээс АШУҮИС-ин “Андууд” баг алтан медаль хүртлээ. Шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс “Андууд” багийн Б.Хатанзоригт, эмэгтэйчүүдээс “Андууд” багийн Б.Ганцэцэг, шилдэг уран тоглогчоор Б.Мөнхбилэг, эмэгтэйчүүдээс Б.Ганчимэг, шилдэг хаалгачаар “Андууд” багийн Ж.Үүрийнцолмон, эрэгтэйчүүдээс “Аварга” БТДС-ийн н.Амартүвшин, шилдэг дасгалжуулагчаар “Мон-Алиус” БТДС-ийн Г.Амарсанаа, АШУҮИС-ийн Н.Сүхбаатар нар тус тус шалгарлаа. Тэмцээн 4 өдөр Буянт-Ухаа спортын ордонд боллоо.

 

 



СУРТАЛЧИЛГАА
Сүүлд нэмэгдсэн