2024 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 3-ны хооронд Макаод зохион байгуулагдаж буй ISF Сагсан бөмбөгийн Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй U18 насны хөвгүүдийн баг эхний тоглолтоо Чили улсын багтай хийж 56-43 тооны харьцаатай ялалт байгууллаа. Уг тэмцээнд хөвгүүдийн 20 баг оролцож байгаагаас манай баг “D” хэсэгт Серби, Бразил, Чили, Уганда улсын багтай өрсөлдөж байна.

Манай багийн тоглолтын хуваарь

Дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын сургуулийн спортын холбооны вэбсайтаас үзнэ үү.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН